Олон үет дулаалгын магнезитэн хавтан/SIP/ гэж юу вэ?
Олон үет дулаалгын магнезитэн хавтан/SIP/ нь мөлгөр гадартай магнезитэн хавтан ба даавуун артай магнезитэн хавтангийн хооронд дулаалгын галд тэсвэртэй хөөсөнцөрийг сэндвич хэлбэрээр бэхжүүлсэн барилгын материал юм Энэхүү хавтан нь монголд орж ирээд удаагүй шинэ технологиор боловсруулсан ба эрчим хүчний хэмнэлттэй орон сууц болон үйлдвэрийн агуулах, гарш бусад жижиг төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зохимжтой юм. Бүтээгдэхүүний гол түүхий эд болох байгалийн гаралтай цагаан чулуунаас гарган авсан магнийн исэл(MgO) нь магнезитийн(MgCO3) задралын дүнд үүссэн цагаан өнгийн сэвсгэр нунтаг юм. Магнийн исэл+магнийн хлор+бусад төрлийн бодисоос 4000С-4850С-т шатаан гарган авна. Эдгээр түүхий эд нь байгальд элбэг байдаг тул эдгээр түүхий эдийг ашиглах шинэ технологи нь Монгол орны ой мод, ногоон байгалийг хамгаалахад үнэтэй тус нэмэр болно. Өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн Египетийн пирамид, Хятадын цагаан хэрэм зэрэг байгууламжууд болон өнгөрсөн зууны эхээр Америк, Европт баригдсан алдарт гүүрний бүгд магнийн барьцалдуулагчтай зуурмагаар бүтээгдсэн нь түүхий эдийн чанар, удаан жилийн эдэлгээг илтгэж байна. Магнезитэн хавтангийн хувьд манай улсад "Магнийн барьцалдуулагчтай хавтан. Техникийн шаардлага MNS 5926:2008" гэсэн стандарт байгаа бөгөөд дулаалгатай хавтгайлжин бүтээц гэсэн утгаар стандарт норм дүрэм хараахан боловсруулаагүй байна. Энэхүү хавтгайлжийг эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барихад ашиглахад давуу тал ихтэй байдаг. | Байгалийн чулуу(Magnesite) |
|
Далайн ус(Seawater) |
![]() |
+
|
![]() |

