ҮНДСЭН ЦЭС
 
 

FAQ

Магнезит гэдэг нь яг юу вэ?

Энгийн үгээр хэлэхэд магнезит нь Экоцемент юм. Ингэж нэрлэсэн шалтгаан нь цэвэр байгалийн гаралтай түүхий эдээс гарган авдаг. Мөн энгийн цементнээс 700-8000C бага температурт шатаадаг тул хүлэмжийн хийг бага ялгаруулдаг. 

Магнезитаар юу юу хийж болдог вэ?

Монгол улсад манай компани бүтээгдэхүүнээ магнезитаар хийж байгаа билээ. Европд болон Азид магнезитаар уран баримал, хөшөө, гүүр гэх мэт асар том байгууламжуудыг магнезит ашиглан барьж байгуулсаар байна. 

Магнезитэн хавтангийн бусад хавтангаас илүү нь юу вэ?

Өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн Египетийн пирамид, Хятадын цагаан хэрэм зэрэг байгууламжууд болон өнгөрсөн зууны эхээр Америк, Европт баригдсан алдарт гүүрний бүгд магнийн барьцалдуулагчтай зуурмагаар бүтээгдсэн нь түүхий эдийн чанар, удаан жилийн эдэлгээг илтгэж байна. 

Байшингийнхаа үнэлгээг авч болох уу?

Хэрвээ та манай бүтээгдэхүүнийг ашиглаж байшин барихаар шийдсэн бол Холбоо барих цэс рүү орж үйлдвэрийн утсанд байшингийнхаа хэмжээг хэлэхэд үнэлгээг тань бодож өгөх болно.

Магнезитэн хавтанг хаана үйлдвэрлэдэг вэ?

Уг хавтан нь Хятад улсаас гаралтай шинэ технологи бөгөөд одоо Америк, Европын ихэнхи улсад өргөнөөр хэрэглэж байна.  Улаанбаатар хотод 2008 оноос эхлэн "Эм Солид" ХХК үйл ажиллагаагаа явуулж магнезитэн хана, дээвэр г.м бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

Магнезитэн хавтангаар хана, дээврээс гадна өөр юу хийх боломжтой вэ?

  • Өнгөлгөөний хавтан.
  • Шал.
  • Гадна дулаалга.
  • Дотор дулаалга.
  • Өрөө тусгаарлах хана.
  • Зай талбай багатай газар хэв, хашмал хийж болно.

Магнезитэн бүтээгдэхүүний түүхий эдийн талаар

    Байгалийн чулуу(Magnesite)    
Далайн ус(Seawater)

+